ХҮНДЭТ ДОНОРУУД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИХООР БОЛЛОО

2017-06-14  

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар танилцуулахдаа “Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 190 Хүндэт донор бий. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний байнгын нөөцийг бий болгох ажилд бодитой хувь нэмэр оруулж, бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа өгч, Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс “Хүндэт донор” медалиар шагнагдсан иргэдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах талаар бид хотын удирдлагуудад 2015 оноос хойш удаа дараа хандсан ч шийдэгдээгүй.” гэлээ.

НИТХ-ын тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах шийдвэр гаргалаа. Хүндэт донорууд нийтийн тээврээр өдөрт 2 удаа хөнгөлөлттэй зорчих бөгөөд Нийслэлийн тээврийн газраас 14 хоногийн дотор Хүндэт доноруудад хөнгөлөлттэй зорчих картыг нь олгож дуусах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?