ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-06-15  

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдэд зориулсан сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэг “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн оролцоо, хяналтын орчин” сэдвийн хүрээнд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн хурлын танхимд боллоо.

Уг сургалтаар төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, компанийн тухай хуулиар заасан хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэгт ажлыг гүйцэтгэх талаар туршлагаас хуваалцан  холбогдох хүрээнд тулгамдсан асуудлыг тодорхойлох, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, ярилцлаа.

Энэхүү сургалт, хэлэлцүүлэгт төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд, төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хорооны гишүүд, аудит, хяналтын мэргэжилтнүүд оролцсон юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?