БӨХИЙН ГАЛУУДААР...

2017-06-16  

Ардын хувьсгалын 96 жилийн ой үндэсний их баяр наадам эхлэхэд хориодхон хоногийн хугацаа үлджээ. Энэ цаг дор бөх сонирхогч хэн бүхэн л наадмын түрүү үзүүр бөх, цол нэмэх, цаашлаад шинээр улсын цолд хүрэх бөхчүүдийг тааварлан суугаа. Бөхийн галууд энэ үед хаана бэлтгэлээ базааж байгаа талаар  сонирхогчдодоо мэдээлэл хүргэе.

Монгол орны баруун хязгаар Увс нутгийн хүчтэнүүд “Цонжин болдог” жуулчны баазын ойролцоо “Харзтай” хэмээх газар бэлтгэлдээ гарсан байна. “Увс нуур” галд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нараар ахлуулсан 60 орчим бөчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ. Галын зөвлөхөөр 20 дугаар зууны манлай бөх дархан аварга Х.Баянмөнх гарсан бол ахлах багшаар улсын заан Д.Бумбаяр, дасгалжуулагчаар жудо барилдааны ОУХМ Д.Энхболд нар гарсан байна. Сүүлийн хоёр жилийн наадамд түрүү авч чадаагүй Увс нутгийн бөхчүүдээс аварга арслангууд нь наадмын өглөө зөвхөн түрүүлэхийн төлөө л төв  цэнгэлдэхийг зорих биз. Энэ галаас нэгэн залуу хүчтэн бэлтгэл тун сайн байгаа нь улсын начин Д.Нэгдлийн хүү улсын харцага Жаргалбаяр. Тэрээр 5 дугаар сард зохиогдсон улсын арслан П.Аюушийн нэрэмжит барилдаанд түрүүлж, “Төв цэнгэлдэх хүрээлэн”-нд явагдсан “Аварга цолтнууд”-ын хүндэтгэлийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нарыг хаяж үзүүрлэсэн. Мөн задгай барилдаантай улсын харцага Т.Баасанхүү ямар цолд хүрч мэднэ. Ямартай хязгаар нутгийн олон цэнгэлдэх хүрээлэнд “Увс нуур”дуугаа  дуулах магадлал өндөр. 

“Увс нуур” галаас улсын цолд аймгийн хурц О.Гантулга, аймгийн арслан Н.Ганзориг, Д.Тогтохжаргал, Ц.Мөнхбаяр, Х.Оргилболд нарын залуус зүтгэнэ. Мөн цагтаа хишиг барилдааны түрүү хүртэж байсан аймгийн заан Л.Цээсүрэнгийн бэлтгэл энэ жил тун сайн байгаа. Энэ галд монгол бөхийн мундаг удамтай хүү аймгийн цолд хүрэхээр бэлтгэлээ базааж буй дархан аварга А.Сүхбатын хүү сумын заан Хангай. Тэрээр сумын заануудын дөрөвдгээр сарын барилдаанд  сайн барилдаж их шөвөгт шалгарсан. Арал чацтай даруухан энэ залуу аавынхаа нутгийн түмнийг баярлуулах өдөр тийм ч хол биш.  

“Увс нуур”-ын  ойролцоо бөхийн нэгэн гал бэлтгэлээ базааж буй нь Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээнийхэн. Өнгөрсөн онд 15 жилийн ойтойгоо золгосон Алтай нутгийн хүчтэнүүдээс дэмжигчид том бэлэг хүлээж буй нь ойлгомжтой биз. Учир  нь  тэд тэгш ойтой жил тааруухан наадсан. Галын тэргүүн хоёр гарьдын хувьд заалны барилдаануудад төдийлөн зодоглоогүй. Говь-Алтайгаас дээшээ гарч барилдах магадлал өндөртэй хоёр бөх нь улсын заан Б.Соронзонболд, өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар. Харин аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир, аймгийн арслан А.Хосбаяр, Б.Суманчулуун, Т.Сайханжаргал,Б.Хишигбаатар, аймгийн заан Ч.Эрдэнэсайхан нарын залуус улсын цол хүртэх бүрэн боломжтой. Ялангуяа Б.Суманчулуун өнгөрсөн жил начны даваанд дахин нэг босоод улсын харцага Ц.Содномдоржид  тахим өгсөн. “Хантайшир”  дэвжээнээс нэгэн залуу хүчтэн онцгой сайн барилдаж байгаа нь сумын заан Хөхөөгийн Дарамзагд. Бяртай, тэвчээртэй барилддаг энэ залуу аймгийн наадамдаа цолоо ахиулах нь ойлгомжтой болов уу.

Цагдаагийн “Хүч” спорт хорооны бөхийн гал Сүүж ууланд бэлтгэлээ базаахаар гарсан байна. “Хүч” спорт хорооны галыг улсын өсөх идэр начин Ж.Оргил ахалсан аж. Энд улсын залуу арслан Э.Оюунболд, улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Ду.Батбаяр нараар ахлуулсан 30 залуус бэлтгэлээ базааж байна. Энэ галд хонгор нутгийн гол найдвар болох Н.Золбоо нэгдсэн байна.

Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нараар ахлуулсан Булган аймгийн бөхийн гал нутагтаа бэлтгэлээ базааж байна. Булган нутгийхнан өсөх идэр начин Э.Энхбат, залуу начин Д.Амарсайхан нарыгаа наадмын  өндөр даваанд барилдахыг хүлээж суугаа.

Энэ галаас аймгийн арслан хурц арслан Ө.Сүхбат, А.Отгонбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Амаржаргал, Д.Тамир нарын арслангууд улсын цолны тааварт байна. Өнгөрсөн жил энэ нутгаас аймгийн цолтой 4 бөх начны даваанд тулж ирсэн ч Д.Амарсайханаас бусад нь улсын цолны босго алхаж чадаагүй. Мөн уран барилдаантай аймгийн заан Б.Түмэндэндэмбэрэл энд бэлтгэлээ базааж байгаа.

Алдарт аваргын нутаг Хан Хэнтий нутгийн бөхчүүд Цэнхэрмандал сумын нутаг Хэрлэнгийн гүүрний ойролцоо “Өндөр дэнж” хэмээх газар бэлтгэлээ базааж байна. Галыг улсын начин Б.Одхүү, Б.Батбаяр нар ахалж байгаа аж. Энд аймгийн хурц арслан С.Ариунбилэг, аймгийн арслан Б.Хадбаатар, З.Наранбаатар, Ш.Отгонтөгс, Г.Ганцоож, аймгийн заан Э.Дарханбат нар бэлтгэлээ базааж байгаа. Мөн аймгийн цолны төлөө дайралт хийхээр сумын заан Д.Алтанцоож, О.Эрдэнэбат эар энд бэлтгэлд арч байгаа. Аралтай заан Г.Бадрахын хувьд Н.Бүрэнбаатар багшийгаа дагаж “Хилчин”-ий галд нэдсэн болов уу.   

        

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:**** бөхчүүүд их болжээ. 2017-06-16
а:Санжаадамба хаан байна 2017-06-19
зочин:Монгол бөхчүүд төдийгүй Монгол түмнийг баруун зүүн янз бүрээр нь талцуулж байдаг нь тун муухай даа.Увс нуур дуу нь урлгийн бүтээл боловч үндэсний үзэл гаргаад байгаа юм шиг олон түмэнд харагдаад байгаа шүү.Өөр нийтийг хамарсан сайхан дуу олон бий дээ.Бөхийн жудагийг сайн хадгалж яваарай.Давчихаад гараа гозгонуулж гүйх,уначихаад унасан газраасаа хурдан босдгүй хэвтээд байх болсон нь монгол бөхийн ёс биш л байхдаа.Би монгол бөх шүү гэж үргэлж бодож явах ёс суртхуунтай байгаарай гэж өвгөн ах нь дүү нартаа захиж цолоо ахиулж сайн барилдаарай гэж ерөөе, 2017-06-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?