ДОРЖЗОДОВ ГЭДЭГ ХҮНИЙ БИЧЛЭГ, ТҮҮНИЙ ТАЛААР ХЭН, ЮУ ЯРИВ?

2017-06-16  

Ц.Оюунгэрэл : Г.Доржзодовыг хамгаалах газар байхгүй учраас манай гэрт очсон

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлээс утсаар холбогдож 60 тэрбумын гэх бичлэгийг нийтэд цацсан Г.Доржзодовын талаар тодрууллаа.

- Г.Доржзодов яг одоо танай гэрт байна гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч ?

Ер нь Доржзодовыг хамгаалах газар олдохгүй байгаа шүү дээ. Хуулийн байгууллагынхан удаа дараа баривчлаад, гэр орноор нь мөрдөж мөшгөөд, хаа явсан газар нь мөшгөөд. Тахарын газар гээд гэрчийг хамгаалах ёстой газар нь татан буугдчихсан. Тэгээд Монгол Улсын иргэн ийм байдалд ороход хамгаалах газар Монголд байхгүй болчихоод байгаа. 

- Бид фэйсбүүкээр LIVE цацаж байгаа бичлэгийг үзсэн. Бичлэг дээр гарч байгаа байшин танай байшин мөн байх шиг байсан?

Тиймээ. Яг манай гэрт байгаа. Одоогоор манай байшинд манай нөхөртэй хамт байгаа.

- Г.Доржзодов таниас тусламж хүссэн юм уу?

Тэгэлгүй яахав. “Хамгийн түрүүнд хамгаалалт хэрэгтэй байна. Намайг хамгаалах газар олдохгүй байна. Хаа явсан газар хүмүүс мөрдөж мөшгөөд хамгаалах газар олдохгүй байна” гээд хандсан. Тэгэхээр нь би “Манайд түр байж бай. Сонгуулийн ажлаар явж ирчихээд хамгаалах газар олж өгье” гэж хэлсэн. Одоо би арван хэд дэх хоногтоо хөдөө явж байна гэсэн тайлбарыг өглөө.

Ж.Мөнхбатын тайлбар

АН-ын мэдээлэл

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?