БХБЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГӨӨС ГЭР ХОРООЛЛЫН БИЕ ДААСАН ДЭД БҮТЦИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ АВААРАЙ

2017-06-16  

ТАЛБАЙ: БХБЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгөөс та бүхэн Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв буюу Сервис центрын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай

Барилга, хот байгуулалтын яам болон харъяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд  эхэллээ. Өдөрлөгөөр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, гэр хороолол дэд бүтэц, дахин төлөвлөлт, гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах "СЕРВИС ЦЕНТР” төсөл, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой.

Ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцож байна.

Өдөрлөгт барилгын салбарын судалгаа сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг Барилга хөгжлийн төв, нийслэлийн гэр хороолол, дахин төлөвлөлтөөр Нийслэлийн гэр хороолол дэд бүтцийн газар, газар эзэмших, ашиглах, газрын эрхийн бүртгэл, баталгаажилтын талаар  Нийслэлийн газрын алба иргэдэд мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.

 

Эх сурвалж : Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?