БИЧИЛ ТОХИЖИЛТЫН АЖИЛ ДУУСЛАА

2017-06-16  

Шар хадны эцсийн буудалд амралт, спорт, тоглоомын талбай бүхий бичил тохижилтын ажил хийгдэж дууслаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн буудлын хойно 430 м2 сул шороон хөрс бүхий газарт амралт чийрэгжүүлэлт, сагсан бөмбөг, тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий тохижилтыг хийжээ. Уг ажлыг өнгөрсөн сарын 15-аас энэ сарын 15-ны хооронд хийсэн байна. Нийслэлд бичил тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууц, гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?