НИЙСЛЭЛИЙН 180 МЯНГАН ӨРХ ГАЗРАА БАРЬЦААЛЖ, ОРОН СУУЦАНД ОРОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2017-06-16  

Нийслэлийн 180 мянга гаруй өрхийг эзэмшлийн газраа барьцаалаад орон сууцанд орох боломжийг бүрдүүлснийг нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр мэдээллээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ажил чухал үүрэгтэй. Учир нь гэр хорооллоос гарч буй утаа Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэр хорооллын өрхүүд ипотекийн зээлд хамарч, тохилог орон сууцанд амьдрах хүсэлтэй байдаг ч урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чаддаггүй байна. НЗДТГ-аас өнгөрсөн онд Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь дөрвөн бүсэд хуваасан. Нийслэлд 210 мянган өрх аж төрж байгаагаас 180 мянга нь агаарын бохирдлын нэг болон хоёрдугаар бүсэд амьдардаг байна. Тиймээс нэг болон хоёрдугаар бүсийн өрхүүдийн газрыг барьцаалж, орон сууцны урьдчилгаа олгох “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сан” (НАББОСС) байгуулж, үйл ажиллагааны журмыг баталжээ. Иргэд дээрх санд газраа барьцаалснаар 70 м2 хүртэлх орон сууцны урьдчилгаа төлбөрөө НЗДТГ-аар төлүүлэх юм хэмээн Хотын дарга мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрээр, “Улаанбаатар хотод 35 мянган шинэ орон сууц байна. Үүнд иргэдийг оруулж, улмаар газрыг нь Нийслэлийн газрын санд авснаар сургууль цэцэрлэг барих, бүтээн байгуулалт өрнүүлэх боломж бүрдэнэ. Уг ажилд зориулж иргэд Нийслэлээс таван тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгөөр эхний ээлжинд 250 өрхийг орон сууцанд оруулах боломжтой юм. Иргэд байраа сонгоод, худалдаж, худалдан авах гэрээгээ байгуулаад, арилжааны банкуудтай уулзаж, ипотекийн зээлд хамрах боломжтой гэдгээ нотолсан баримтаа аваад ирсэн тохиолдолд бид газрыг нь барьцаалаад урьдчилгаа төлбөрийг нь өгнө” гэлээ.

Энэхүү мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-НЗДТГ-аас гаргуулсан төлбөрөө хэдэн жилийн дотор эргүүлэн төлөх ёстой вэ. Урьдчилгаа төлбөрөө төлсөн тохиолдолд газраа буцааж авах уу?

-Урьдчилгаа төлбөрөө төлсөн тохиолдолд газраа буцааж авна. Эсхүл бидэнд худалдсан ч болох юм. Ер нь бол энэ ажил иргэдийн газрыг худалдаж авах, Нийслэлийн газрын санг баяжуулах төлөвлөгөөний эхлэл гэж болно.

-Нийслэлээс хамгийн ихдээ хэдэн төгрөгийн урьдчилгаа өгөх вэ?

-40 сая төгрөг. Журмыг удахгүй нийслэлийн Засаг даргын тамгын газрын цахим хуудсанд байрлуулах тул иргэд тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Сонгуулийн өмнө энэ мэт шийдвэр их гардаг. Сонгуулийн дараа энэ ажил зогсохгүй гэдгийг хэрхэн батлах вэ?

-Миний бие үйл ажиллгааныхөө хөтөлбөрт иргэдийг орон сууцаар хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлаа тодорхойлсон. Тиймээс энэ ажил цаашдаа үргэлжилнэ. Бид иргэдийг заавал газраа барьцаалж, орон сууцанд ор гэхгүй. Иргэд орон сууцанд орох эсэхээ өөрсдөө сонгоно.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?