ТАВАНТОЛГОЙН ОРДООС НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ТУРШЛАГАТАЙ ЖОЛООЧ НАРЫГ АЖИЛД ЗУУЧИЛНА

2017-06-16  

Автотээврийн үндэсний төв (АТҮТ), “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төвтэй хамтран өчигдөр буюу энэ сарын 15-нд зохион байгуулсан “Ажлын байр-Амьдралын баталгаа” өдөрлөгийн хүрээнд 53 жолоочийг ажлын байранд зуучилжээ.

БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрний үнэ өссөнтэй уялдан 2017 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн ордоос БНХАУ-ын Ганц мод боомт чиглэлд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс одоогоор 8.5 сая тонныг гаргаад буй юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 63 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын өсөлттэй уялдан улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуй нэгж байгууллага, тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа ч мэргэшсэн жолооч дутагдаж байгаа юм. Улсын хэмжээнд 1500 орчим мэргэшсэн жолооч шаардлагатай байгаа гэсэн судалгааг АТҮТ-өөс гаргажээ. Дээрх ажлын байранд орох хүсэлтэй иргэдийг өдөр “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв бүртгэх болсон бөгөөд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад зуучлуулах боломжтой юм байна.

 

 

Ч.БЯМБАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?