“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” АЯН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ

2017-06-16  

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж, хүн бүр хайртай гэр бүл, дотны нөхөд, хамт олонтойгоо хамт хөдөө орон нутаг, зусланг ихээр зорьж, нийслэл хотоос хөдөө орон нутаг, орон нутгаас нийслэл хотыг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс нэмэгддэг.  

Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 644 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 147 хүний амь нас хохирч, 446 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна.

Зам тээврийн гэмт хэрэг, осол  урьд онуудаас буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа боловч орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэрэг хангалттай түвшинд буурахгүй, түүнчлэн нийт гарсан гэмт хэргийн 331 буюу 51,4 хувь нь, амь нас нь хохирсон хүний 122 буюу 82 хувь нь, гэмтэж бэртсэн хүний 197 буюу 44 хувь нь орон нутгийн чанартай автозамд бүртгэгдсэн байна. Дээрх тоон үзүүлэлтээс харахад орон нутагт бүртгэгдсэн хэрэг 23,5 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 54,4 хувиар, гэмтсэн хүний тоо 13,2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн яам, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын болон орон нутгийн автозамд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг улсын хэмжээг өнөөдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатайгаар зохион байгуулахаар эхлүүлж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн цагдаагийн хурандаа А.Даваасүрэн, Автотээврийн үндэсний төвийн Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон албаны бусад удирдлагууд, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, Монголын Чопперчдийн холбоо, Brigada club, Pajero club, ZVW30 club-ын залуус оролцлоо. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжид зам тээврийн ослыг бууруулахын тулд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийн илрүүлэлтийг сайжруулж, хамгаалах бүс, хамгаалах малгай, хүүхдийн нэмэгдэл суудлыг хэрэглээг нэмэгдүүлэхийг анхааруулсан байдагтай холбоотойгоор дээрх асуудалд голлон анхаарч хяналт, шалгалт ухуулга, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнд соёл, дэг журамтай оролцох, зам тээврийн осол хэрэг, гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэн бүрийн эрхэм үүрэг юм.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биендээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.  

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?