ГЕГ-Т ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

2017-06-16  

АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Экспортын хяналт болон хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гаалийн хяналтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд зориулж, хими, биологийн гаралтай бараа бүтээгдэхүүн, хар тамхи зэргийг илрүүлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, техникийн дэмжлэг үзүүлэв. Арга хэмжээнд Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер, ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг нар оролцов.

Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаменттай хамтран НҮБ-ын 1540 дүгээр тогтоолийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Монгол Улсын хил, гаалийн байгууллагын чадавхийг сайжруулах, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх зэргээр идэвхитэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

 

 

Эх сурвалж : ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?