ПРАКТИК БУУДЛАГЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ОРОЛЦОЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-06-17  

 

ОХУ-ын нийслэл Москва хотод  Карабины /урт бууны/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2017.06.01-11-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Монгол улсаас нийт дөрвөн баг оролцсоноос гар ажиллагаатай галт зэвсгийн төрөлд эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр баг хүрэл медаль хүртсэн юм.

Цагдаагийн байгууллагаас гар ажиллагаатай нээлттэй ангилалд Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандааа Д.Отгонжаргал, Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Дашдэмбэрэл, гар ажиллагаатай стандарт ангилалд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Д. Сэргэлэн нар оролцож тус тус хүрэл медаль хүртсэн юм.  Тэмцээнд оролцогч алба хаагчид 2017 онд үйлдвэрлэгдсэн шинэ загварын галт зэвсгээр  дэлхийн 45 орны 850 гаруй тамирчидтай өрсөлдсөн байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?