БУЛГАНЫ ЭЭЖ БАЙГАЛЬ ХҮРГЭНИЙХЭЭ ДҮҮ ОЮУНТАЙ УУЛЗААГҮЙ ЯВНА

2016-03-08  

Зоригийн хэргээр сэжиглэгдэн хоригдсон Булганы ээж Байгаль гуай хандах байгууллага, хэлэх хүн олдохгүй учир "Охинтой минь уулзуулж өгөөч" гэж хэвлэлээр дамжуулан олон нийтэд хандсан тухай бид өмнө нь мэдээлсэн. "Хэрэг илрээсэй гэж 17 жил залбирч, хүлээж байна. Гэр бүлийнхэнд нь мэдээлэл өгөөд байдаггүй. Мэдээлэл хомс байна. Булгантай уулзаагүй, нэлээд хэдэн жил холбоогүй байсан" гэж саяхны Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа С.Оюун дурдсан байна. Үүнээс үзвэл Оюун, түүний ах Баяр нар Булгантай огт холбоогүй болжээ. Тэр үүднээс ч ээжтэй нь уулзаагүй байна. Тэдний хувьд ахынх нь хэрэг илэрчихээсэй билээ л гэж залбирч суугаа юм байна.  

 

Д. ЭНХТӨР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?