БҮХ ЦЭРГИЙН НААДАМД Б.ХИШИГБААТАР ТҮРҮҮЛЛЭЭ

2017-06-19  

Цэргийн цол чимэг олгох "Бүх цэргийн наадам"- ын бөхийн барилдаан Бямба гарагт “Монгол бөхийн өргөөн”-нд явагдлаа. Барилдаанд хурц арслан Б.Номиндалай, Ш.Мөнгөнбаатар, Н.Эрдэнэжарал, Д.Цэвэлсодном нарын өнөө цагийн шилдэг арслангуудаар ахлуулсан хүчит 256 бөх зодоглож Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Б.Хишигбаатар найм давж түрүүлж хурц арслан чимэг хүртсэн бол Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн нэмэх начин О.Батжаргал үзүүрлэж цэргийн заан цол хүртлээ.

Их шөвөгт Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн хурц арслан О.Гантулга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн харцага Ө.Батзул нар шалгарсан юм. Энэ барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх сумын заан Г.Бадрах тав давж цэргийн начин цолны болзол хангасан.

Барилдааны нэгийн даваанд аймгийн хурц арслан Г.Ганням сумын заан Н.Өсөхбаярт, С.Ариунбилэг сумын заан Ням-Очирт, аймгийн арслан Н.Баттүвшин сумын заан Д.Батсүхэд тус бүр өвдөг шороодсон. Энэ даваанд цол ахих өндөр магадлалтай залуус хоорондоо нугарч олон бөх сонирхогчдын таавар будилсан.

Булганы аймгийн заан Б.Түмэндэмбэрэл Дорнодын аймгийн нэмэх начин Б.Батдоржид унасан бол Говь-Алтайн Ч.Эрдэнэсайхан Архангайн Өлзийбаяр начны хүү Дүүрэнбаярт тахим өгсөн. Мөн аймгийн заан Э.Энх Амгалан аймгийн харцага Ө.Батзулыг хөлдөө алдаж унасан бол Төв аймгийнхны гол найдвар Э.Ууганбаяр арслан энэ даваанд бүдэрсэн.

Барилдааны их шөвөгт шалгарсан аймгийн хурц арслан О.Гантулгад хичээнгүй чимэг, аймгийн хурц арслан О.Гантулгад хичээнгүй чимэг, аймгийн хурц арслан О.Гантулгад хичээнгүй чимэг хүртлээ.

Энэ өдрийн барилдааны үзүүр бөх О.Батжаргал Маамын Лхагва арслангийн удмын бөх бөгөөд аймгийн хурц арслан Д.Цэвэлсодномыг, Ш.Мөнгөнбаатар, Ө.Сүхбат, аймгийн арслан М.Бадарч, хурц арслан О.гантулга нарыг дараалан хаяж цэргийн заан цолд хүрсэн юм.

Тавын даваа

1. Ц.Бямба-Очир а.х.а – Г.Бадрах с.з

2. Ө.Сүхбат а.х.а – О.Батжаргал а.н.н

3. О.Гантулга а.х.а – Х.Оргилболд а.а

4. М.Бадарч а.а – Г.Энхбилэг а.х

5. Б.Серик а.а – Б.Хишигбаатар а.а

6. О.Хангай а.а – Т.Пүрэвсүрэн а.а

7. Б.Даваа-Очир а.а –Н.Хүрэлсүх а.х

8. Д.Тамир а.а –Ө.Батзул а.х

Зургаагийн даваа

1. О.Гантулга а.х.а – Г.Бадрах с.з

2. М.Бадарч а.а – О.Батжаргал а.н.н

3. О.Хангай а.а – Б.Хишигбаатар а.а

4. Б.Даваа-Очир а.а –Ө.Батзул а.х

Долоогийн даваа

1. О.Гантулга а.х.а – О.Батжаргал а.н.н

2. Б.Хишигбаатар а.а –Ө.Батзул а.х

Наймын даваа

1. Б.Хишигбаатар а.а –О.Батжаргал а.н.н

 

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?