ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛААР НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2017-06-19  

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 25 жилийнхээ ойд зориулж “Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал (онол, арга зүй, хэрэгжилт)” сэдэвт бүтээлийг эрхлэн нийтлүүлж, олны хүртээл болголоо. Энэ бүтээлд, Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн үйл ажиллагааны үр дүн, сургамж, түүхэн гавьяа, алдаа оноо, эрх зүйн зохицуулалт, цаашид боловсронгуй болгох арга зам зэрэг асуудлыг тусгажээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, үндсэн хуульт ёсны хөгжил,  тэрчлэн Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол, номлол, өмчлөх эрхийн Үндсэн хуулийн зохицуулалт, сонгох, сонгогдох эрхийн баталгаа зэрэг олон чухал сэдвийг хөндсөн байна. Тус номыг бүтээхэд Үндсэн хуулийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан үе үеийн Цэцийн гишүүд болон Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачид сэтгэл зүтгэл, хүч оюунаа зориулжээ. Уг бүтээлийг Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан хянан тохиолдуулав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?