ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАН СУВГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

2017-06-19  

"Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ нь 2017 оны зургаадугаар сарын 17-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7-р хороо Сэлбэ голын тохижилттой хэсэгт /Зуун айлын гүүрнээс Голден Вилл хотхоны гүүр хүртэл/ лаг цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ.

Тухайн хэсэгт лаг хагшаасыг тунгаах байгууламжгүйн улмаас  лаг ихээр хуримтлагддаг мөн автомашин механизмын орц гарцгүй учир цэвэрлэгээний ажил хийхэд хүндрэлтэй байдаг. "Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ нь ард иргэдийн амрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор, Сэлбэ голын усан толионы хэвийн ажиллагааг хангаж, ихээр хуримтлагдсан лаг хагшаасыг цэвэрлэхээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус газрын Засвар, ашиглалтын албаны далан суваг болон шугам сүлжээний инженер техникийн ажилтан, засварчид, мөн хүнд даацын машин -3, механизм -4, үйлчилгээний машин-3 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм гэж нийслэлийн "Геодези, усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?