6-Р САРЫН 19-НИЙ БАЙДЛААР УСАНД 28 ХҮН ОСОЛДЖЭЭ

2017-06-19  

Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг, УБ хотын нутаг дэвсгэрт усны ослын давтагдал их гарч гол, мөрөн, нуур бохир усны шугамын хоолой, тогтоол усанд иргэд ихээр осолдож байна. Усны золгүй тохиолдол 2017 оны 6-р сарын 19-ний өдрийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 24 удаагийн тохиолдлоор 28 хүн /хүүхэд-6, насанд хүрэгсэд-22/ амь насаа алдаад байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2016 онд 134 хүн усанд осолдож амь насаа алдсаны 47 нь бага насны хүүхэд байжээ.

Томчууд хүүхдийг хараа хяналтгүй орхидог, анги хамт олон, найз нөхдөөрөө зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэн усанд орж осолддог зэргээс шалтгаалж байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?