АВТО ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

2017-06-20  

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн автозамын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хэлэлцээрийг соёрхон баталснаар :

-  Манай улсын тээвэрчид гуравдагч улс орон руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно

-  Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ

-  Манай улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэг нөлөөлнө

-  Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгал хөнгөвчлөгдөнө

-  Азийн авто замын сүлжээний замуудад орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах систем нэвтэрч, жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний төв байгуулах боломж бүрдэх юм.

Сүүлийн хоёр жилд хийсэн тээврийн талаарх статистик мэдээнээс үзвэл зорчигчдын 98, ачааны 47 хувийг автотээврээр гүйцэтгэсэн байна. Энэ нь тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээгээ өргөжүүлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?