СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2017-06-20  

Үргэлжилсэн бороо орж хэт хатсан хөрсөнд орж буй бороо нь үер болох магадлалтай байна. Зарим газарт ус ихээр тогтож үерийн нөхцөл байдал үүсч байна. Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авсан урьдчилсэн мэдээгээр 6 дугаар сарын сүүл 7-р сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа тул гол, мөрний арал, ай сав, уулын ам, үерийн замд буудалсан иргэд эрсдэлтэй газраас нэн даруй нүүж аюулгүй байдлаа хангах арга хэмжээ авах. Усны түвшин нэмэгдэх тул бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, батлагдаагүй газраар гол, мөрөн гатлахгүй байх, амралт, аялал зугаалгыг цаг агаарын нөхцөл байдлыг судлаж зөв тооцоолох, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрний усанд орохгүй байх зэргийг анхаарч усанд осолдох аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?