САНАЛЫН ХУУДАС, САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮРГЭЖ ДУУСЛАА

2017-06-20  

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу  энэ сарын 14-ний өдөр  эхлүүлсэн билээ. 

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг алслагдсан аймгуудад  онгоц, нисдэг тэргээр, бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод  машинаар  цаг хугацаанд нь  тээвэрлэн хүргүүлж өнөөдөр дууслаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?