ЯВГАН ЗОРЧИГЧ НАР СОГТУУГААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОНЫ УЛМААС ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТСӨН БАЙНА

2017-06-21  

2017 оны 6 дугаар сарын 20-ны Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 348 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 6 хүн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4, автомашинтай мөргөлдсөн 4, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 43 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа.

  1. 2017.06.21-ний өдрийн 03 цагийн орчим БГД-ийн нутаг “Нар” хүүхдийн дэлгүүрийн хойд замд амины Domani автомашины жолооч Э нь явган зорчигч 15 настай А, 16 настай О нарыг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
  2. БГД-ийн нутаг “Оргил” худалдааны төвийн урд замд T.prius маркийн автомашины жолооч Т нь явган зорчигч 37 настай Б, 25 настай А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн. Мөн явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?