УЛСЫН ХЭМЖЭЭНД НЭГ ТҮЙМЭР АСЧ, ГУРВАН ТҮЙМЭР ЦУРМАНД БАЙНА

2017-06-21  

өв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан  суманд гарсан нийт 5 түймрийг бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг түймэр асч, гурван түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Асч байгаа: Булган аймаг Тэшиг сумаас 70 км Хужирт багийн “Эг тарвагатайн бэлчир” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 50, Зэвсэгт хүчний 186-р ангиас 63 алба хаагч, орон нутгаас 29 иргэн, нийт 142 хүн 11 автомашин, 21 морьтойгоор ажиллаж байна.

Цурманд оруулсан: Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумаас баруун хойш 160км 2-р багийн “Дааган дэл” гэдэг газар гарсан /2017.06.18/ түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.  Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 49, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24, орон нутгаас 88 иргэн, нийт 161 хүн 15 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн тус аймгийн Биндэр сумаас хойш 80 км Баянгол 3-р багийн “Өвөртарвагатай” гэдэг газар /2017.06.16/ гарсан түймрийг цурманд оруулсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 45 иргэн, нийт 75 хүн 11 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим /2017.05.17/ гарсан түймрийг 2017.06.15-ны өдрийн 08:16 цагт түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 27, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 12, Дархан УУл аймгийн Онцгой байдлын газрын 21, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгаас 7, нийт 91 хүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?