12360 М.КВ ТАЛБАЙН ШАРИЛЖ, ЗЭРЛЭГ УРГАМЛЫГ ЦЭВЭРЛЭВ

2017-06-22  

12360 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэв

Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,3,6,26 дугаар хорооны нийт 12360 м.кв талбайн шарилжийг түүж, цэвэрлээд байна. 

Дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар II”-ын ажилчид хөл газрын харшил үүсгэгч ургамлуудыг үндсээр нь зулгаах, гар хадуур болон зүлэг хяргагчаар газрын гадаргуутай тэгшлэн тайрч байгаа юм. Энэ сарын 17-ноос 9 дүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон СӨХ-ыг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?