12 БҮЛЭГТЭЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВИЙГ ТАВИЛАА

2017-06-23  

Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо.Тус цэцэрлэг нь анх 1965 онд хүүхдийн ясли нэртэй байгуулагдаж, 1991 онд Найрамдлын районы АДХГЗ-ны А/06 тоот захирамжаар ясли-цэцэрлэгийн комбинат, 1996 онд Нийслэлийн Засаг даргын А/104 тоот захирамжаар 146 дугаар цэцэрлэг нэртэй болж, өргөжсөн түүхтэй. Цэцэрлэгийн барилгыг НИТХ-ын 2012 оны тогтоолоор ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй акталж, 2014 онд хуучин барилгыг буулгасан юм. Харин энэ жил нийслэлийн төсвийн 2 тэрбум 650 сая төгрөгийн санхүүжилтээр 12 бүлэгтэй, 280 хүүхдийн хүчин чадалтай барилгыг ашиглалтад оруулахаар шавийг тавилаа. Цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулснаар 12 бүлэгтэй, 280-500 хүүхэд суралцах таатай орчинг бүрдүүлж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгох бололцоотой болох юм. Мөн уг цэцэрлэг ашиглалтад орсноор нийт 51 иргэн шинээр ажлын байртай болно хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?