1000 ЭЭЖИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

2016-03-08  

Алдарт эхийн одонтой  “1000 ээжийн чуулга уулзалт” боллоо. 10 дах жилдээ болж буй “1000 ээжийн чуулга уулзалт” нь Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, эх орны өнцөг булан бүрээс ирсэн мянган ээж оролцдог уламжлалтай.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй 1000 ээжийн чуулга уулзалт ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр Монголынхоо бүх сайхан ээжүүд, охид бүсгүйчүүдэд баярын мэнд хүргээд, одонтой ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэмж үргэлжэн олгогдоно гэдгийг онцлоод жилд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмж цаашдаа нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

1000 ээжийн чуулганаар хэлэлцсэн асуудал , дэвшүүлсэн саналтай  холбогдуулан уриалга  гаргадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд  монголын хүн ам, удмын сангийн аюулгүй байдлын төлөө гэсэн уриалгыг дэвшүүллээ. 

 

А. ТҮВШИН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?