Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Р.Нямдорж халаагаа өгөхөд бэлэн гэдгээ жилийн өмнө олон нийтэд зарласан. Гэхдээ бөхчүүдийн Их Эв Эе буюу чуулганыг албан ёсоор хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн. Тэгвэл саяхан болж өнгөрсөн Их Эв Эе нь нэг талын төлөөллөөс бүрдсэн учир хүчин төгөлдөр бус хэмээн Бөхийн Холбооны өнөөгийн удирдлага үзэж байгаа юм байна. Яриад буй Их Эв Эе-д ч оролцоогүй гэнэ. Тиймээс тус хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл, энэхүү чуулган нь хууль бус учраас, гарсан шийдвэр нь мөн хууль бус. Тиймээс Р.Нямдорж тэргүүн хууль бус шийдвэрийн дагуу ажил төрлөө хүлээлцэх учиргүй гэдгээ хурал зохион байгуулсан талд мэдэгдсэн гэж ойрын эх сурвалж мэдээллээ.
Ц.ХИШГЭЭ