СЭЛЭНГЭ АЙМГИЙН ДУЛААНХААН ӨРТӨӨНӨӨС ХҮДЭР СУМ ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

2017-06-23  

Дулаанхааны дөрвөн замын уулзвар-Ерөө-Хүдэр чиглэлийн эхний ээлжийн 65 км хатуу хучилттай авто замыг өнөөдөр барьж ашиглалтад орууллаа. Тус замын хөдөлгөөнийг нээх үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Д.Батжавхлан тэргүүтэй албаны хүмүүс, нутгийн иргэд оролцсон юм.

Дархан-Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газруудыг ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулах, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа юм байна. Уг концессын гэрээний хүрээнд зам, тээврийн салбарын хоёр төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү хоёр төслийн нэг болох Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэй ордоос Ерөө суманд байрлаж буй “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барьж, өнгөрсөн оны 12 сард ашиглалтад оруулсан.

Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг Дархан-Сэлэнгэ чиглэлийн улсын чанартай авто замтай холбох “Дулаанхааны дөрвөн замын уулзвар–Ерөө сум–Хүдэр сум чиглэлийн 95 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж буйг Зам, тээврийн сайд Д.Ганбат онцолсон юм. Гүйцэтгэгчээр “Пик девелопмент” ХХК ажиллаж байгаа бөгөөд үлдэж буй 30 км хатуу хучилттай авто замын далан, суурь, хиймэл байгууламжийн ажил бүрэн дуусаж, хучилтын ажил хийгдэж байгаа ба гэрээний дагуу энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах гэнэ. Тус чиглэлийн хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор уул уурхай, металлургийн төсөлд дэмжлэг үзүүлэхээс гадна Сэлэнгэ аймаг түүний дотор Ерөө, Хүдэр сумын ард иргэд аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэнэ. Түүнчлэн энэ бүс нутгийг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж, ард иргэдийн амьдрал ахуй, цаашлаад орон нутаг болон бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?