ЭРДЭНЭС ТАВАН-ТОЛГОЙ ХК 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 255.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЛАА

2017-06-24  

Улс орны уруудсан эдийн засгийг тогтоон барих, улмаар сэргээн дээшлүүлэх хүнд бөгөөд хатуу даалгаврыг монголчуудаасаа 2016 оны УИХ-ын сонгуулиар хүлээн авсан МАН, тус намаас томилогдсон Ж.Эрдэнэбат ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газар оновчтой, дорвитой арга хэмжээ авсны нааштай үр дүн илэрч байна гэж гадаад дотоодын мэргэжилтнүүд дүгнэх болов. Өнгөрсөн 4 жилд хумигдаж, агшсан эдийн засаг аажмаар тэлж, төсвийн орлого нэмэгдсэн үзүүлэлтүүд ар араасаа хөвөрч эхлэв.

Түүний хамгийн бодитой, томоохон жишээний нэг бол төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” ХК болов. Тус компани өндөр үр ашигтай ажиллаж, 6 жил сунжирсан БНХАУ-ын Чалко компанид төлөх ёстой өрийг 6-хан сарын дотор бүрэн дарж, хүндхэн ачаанаас эдийн засгаа чөлөөлсөн. Эрдэнэс Таван-Толгой компани 2017 оны эхний хагас жилийн байдлаар 255.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 149.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж эдийн засгийн сэргэлтэд бодитой дэмжлэг үзүүлж чадсаныг эдийн засагчид ийнхүү цохон тэмдэглэж байна. Энэ юуны үр дүн бэ? Учир шалтгаан нь юу вэ ? гэдэг асуултын хариу тун энгийн аж. Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-аас өгсөн зөв чиглэл шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Цанхийн Баруун уурхайг дахин эхлүүлэх шийдвэр, нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар борлуулах үйл явц, дэлхийн нүүрсний үнэ ханшийн өсөлтийн үед үр ашигтай гэрээ, хэлэлцээр хийж нүүрсний үнийг богино хугацаанд хэд хэдэн удаа нэмж чадсантай холбоотой гэж мэргэжилтнүүд үнэлж цэгнэж байна. Хамгийн гол зөв хандлага, зөв сэтгэл. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг. Эзний ёсоор хандвал үр дагавар нь ч эерэг. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үед ийм л эерэг хандлага ажиглагдаж, эдийн засаг сэргэж байна. Эрдэнэс Таван -Толгой ХК 2017 онд 11.5 сая тонн нүүрс экспортлох, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор шахуу төлөвлөгөө боловсруулснаас яг одоогоор 4.9 сая тонн нүүрс экспортолсон байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?