ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ СОНГОХ ХАРИУЦЛАГАТАЙ ӨДӨР

2017-06-26  

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт авах хэсгийн хороодын нээлт 07:00 цагт эхэллээ. Энэ удаагийн сонгуульд сонгуулийн насны 1 сая 978 мянга 298 сонгогч бүртгүүлснээс нийслэлд 936 мянга 651 сонгогч бүртгэгджээ. Сонгогчдын саналыг авах 1983 байр ажиллаж байгаа бөгөөд нийт 25000 төрийн албан хаагч ажиллаж байна.

Манай улсын сонгуулийг гадаадын 37 орны 123 ажиглаж байгаа. Мөн сонгуульд оролцож буй гурван намын 17 мянга 947 дотоодын ажиглагч хянаж байгаа юм.

Сонгуулийн санал хураалт өнөөдөр / 2017/06/26/ 22.00 цагт өндөрлөнө. Сонгуулийн явцын мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос 13.00, 17.00, 23.00 цагуудад нийтэд өгөх бөгөөд нэгдсэн дүн мэдээ буюу улсын хэмжээнд авсан саналыг 22.00 цагаас хойш дэлгэцээр секунд тутамд харуулах бөгөөд нийт 1983 санал авах байрнаас ирж буй дүнгийн мэдээллийг шууд дэлгэцээр дамжуулна.

Сонгуулийн энэ өдөр иргэний үнэмлэхийг баталгаажуулж, хурууны хээгээ уншуулна. Хэрвээ иргэний үнэмлэхээ гээсэн эсвэл хөдөө орон нутаг руу явуулсан бол саналаа өгөхдөө ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар сонгуульд оролцож болно.

Сонгуульд хариуцлагатай хандаж, сонгох эрхээ эдлэх нь иргэн таны үүрэг мөн.

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?