ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН 3 НАСТАЙ ХҮҮХДИЙН ГОЛД УРСАЖ БАЙХАД НЬ АВАРЛАА

2017-06-26  

Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна. Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад 3 настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажиллаж уснаас аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Тухайн үед эцэг эх нь голын эрэг дээр байсан ч хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас ийнхүү голын усанд осолдох гэж байжээ. Нийт эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хараа хяналттай байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?