ДАХИН САНАЛ ХУРААЛТ 7-Р САРЫН 9-НИЙ НЯМ ГАРАГТ БОЛНО

2017-06-27  

Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийж, сонгуулийн дүнг танилцууллаа. Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гурван тогтоол гаргасан.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд 1.988.868 сонгогч бүртгэгдсэнээс 1.357.788 буюу 68.27 хувь санал хураалтад оролцжээ. 

Нэр дэвшигчдийн авсан санал : 

М.Энхболд- 411.748- 30.32

Х.Баттулга- 517.478- 38.11

С.Ганбаатар- 409.899 - 30.19 хувийн санал авсан байна. СЕХ-ны хуралдаанаар нэр дэвшигчдийн нэг нь олонхийн санал авч чадаагүй тул С.Ганбаатар хоёр дахь шатны санал хураалтаас хасах шийдвэр гаргаснаа дуулгалаа.

Хуульд зааснаар : 

105.1-д “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна

105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ.

Сонгууль амжилттай болсон ч нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийн саналын босгыг даваагүй учраас АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын нэр дээр хоёр дахь шатны дахин санал хураалт 7-Р САРЫН 9-НИЙ ӨДӨР БУЮУ НЯМ ГАРАГТ болно.

Гадаадад байгаа иргэдийн санал хураалтыг 7-Р САРЫН 4-НИЙ ӨДӨР  зохион байгуулна. 

Дахин санал асуулгад нийт 7.2 тэрбум төгрөг зарцуулагдах аж. Сонгуулийн ерөнхий хороо өнөөдрөөс эхлэн дахин санал хураалтын бэлтгэл ажилдаа орж байна. Та бүхэн дахин санал хураалтдаа идэвхтэй оролцоорой.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:zavharsan yumaa, ene uyeer gadagsh yavna songuulid oroltsoj chadahgui bolloo. 2017-06-27
zochin:****r huchingui bolood uur humuus devsheesei 2017-06-27
Х:ЗА ОДОО БОЛЬЕ 2017-06-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?