ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 15-29 НАСНЫ ЗАЛУУС ЭНДЭЖ БАЙНА

2017-06-28  

2017 оны 6 дугаар сарын 27-ны Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 226 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 171 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 4 хүн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 3, автомашинтай мөргөлдсөн 4 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.

Энэ өдөр Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 22 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллалаа.

Орон нутагт :

  1. Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэх газар асфальтан замд T.Pruis маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 27 настай Б-н амь нас хохирсон хэргийг Булган аймгийн Цагдаагийн газарт шаглаж байна.

Дэлхий дахинд, ойролцоогоор 1.25 сая хүн зам тээврийн ослын улмаас жил бүр нас бардаг ба энэ нь 15-29 насны залуучуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Зам тээврийн осол, гэмтэл нь нийгмийн эрүүл мэндийн томоохон бэрхшээлийн нэгээс гадна, улс орны ДНБ-ний 3%, дундаж болон бага орлоготой орны ДНБ-ий 5%-тай тэнцэхүйц эдийн засгийн хохирлыг учруулдаг.

Манай улсын хувьд хурд хэтрүүлэх нь зам тээврийн осол гарах тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байна. Зам тээврийн осол хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбээр гарсан зам тээврийн осол 89%-ийг, онхолдох хэлбэрээр гарсан зам тээврийн осол 5%-ийг тус тус эзэлж байгаа нь хурдтай шууд холбоотой юм.

Тээврийн хэрэгслийн хурд өндөр байх тусам зогсох зай их байх шаардлагатай ба мөргөлдөөн, ослын эрсдэл мөн нэмэгдэнэ. Тухайлбал, хуурай зам дээр 80 км/цагийн хурдтай явж байх үед үйл явдалд хариу үйлдэл хийх зай 22 метр байдаг ба бүрэн гүйцэт зогсох хүртэл хугацаанд 57 метрийг туулдаг.

Хурд хэтрүүлэх нь хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл юм. Хурд хэтрүүлсэн мөч бүхэн аюул, ослыг дагуулдаг. 

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?