ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ БОЛ ХҮНИЙГ БИШ, ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОДОГ ГЭЖ АНГЕЛА МЕРКЕЛЬ ХЭЛСЭН

2017-06-28  

Сонгогчид хариуцлагатай сонголтыг наадмын өмнө хийнэ. Эхний шатны дүн эцэслэн гарч Ганбаатар хасагдаж, Х.Баттулга, М.Энхболд нар хоёр дахь шатанд өрсөлдөх болсныг СЕХ зарлав. Эхний шатыг АН-аас нэр дэвшигч Х.Баттулга итгэл төгс тэргүүллээ.

Хуулинд 51%-ийн босго гэж зүйл байгаагүй бол тэр ерөнхийлөгчөөр сонгогдчих байлаа. Тэгвэл яах байсан бол? гэж олон хүн асууж байна. Баттулга улсын тэргүүнээр сонгогдсон тохиолдолд амласнаа л хэрэгжүүлэхийг зорих байсан болов уу? Юуны өмнө, ард түмний өмч буюу, газрын баялагийн хуваарилалтад өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн барих байсан болов уу? гэж таана.

Харин М.Энхболд сонгогдвол УИХ, Засгийн газартайгаа нэг зүгт харж урагшилна гэж хэлсэн. Тиймээс ч ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрөө УИХ-ын бодлого шийдвэр, ЗГ-ын үйл ажиллагаатай уясан гэж давуу талаа тодотгосон. Ерөнхийлөгчид хэн дэвших нь чухал ч, юу хийх гэж буй нь, юу хийж чадах нь түүнээс ч илүү чухал гэж бидний сайн мэдэх Герман улсын Канцлер Ангела Меркель хэлсэн байдаг. Тэгэхээр сонголт бол хүндээ ч биш, тэр тусмаа намдаа ч биш болохыг хашир, туршлагатай улс төрч Ангела Меркель сануулж байна.

Гол нь мөрийн хөтөлбөр, тэр хөтөлбөр хэрэгжих үндэслэл, нөхцөл гэж Монголын сонгогчдын боловсролын төвийн мэргэжилтэн судлаачид ч тодотгож байна. 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?