ИХ БАНДИДА ТИПИТАКАДХАРА УГАНДХАМАЛА ХУВРАГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2017-06-28  

Бурхан багшийн айлдсан 84000 цогц судрыг төгс эзэмшиж Типитакадхара цолыг хүртсэн Их бандида Типитакадхара Угандхамала хуврага манай улсад энэ өдрүүдэд айлчилж байна. Энэ их хуварга Монголын Випашяна бясалгалын Дхамма Махаана төвийн урилгаар 2017 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 5-ны хооронд Монгол оронд залраад байгаа билээ. Өчигдар буюу балжинямтай билэгт өдөр Мьянмар улсын их мэргэн хувраг Гандхамала Дхамма Махаана төвийн   шав тавьж цугларсан олонд ариун сургаалиа айлдлаа.

Бирм улсад Бурханы айлдсан Ганжуур Данжуурын судруудыг бүхлээр нь төгс судалж цээжлэн тогтоож Типитакадхара цол хүртсэн хувраг 20-21-р зуунд Бирм улсад 13 гарсан бөгөөд тэднээс өнөө үед Бирм оронд алдаршсан их хувраг бол Их бандида Типитакадхара Гандхамала хувраг юм. Тэрээр Ганжуур Данжуурын судруудыг бүхлээр нь төгс судалж цээжлэн тогтоосон 9 дахь Типитакадхара цолтон юм.

Их бандида Типитакадхара Угандхамала хуврага өнөөдөр  Бакула багшийн Бэтүв хийдэд "Винайн ёс болон Винайн аймаг" сэдвээр сүсэгтэн болон лам хуврагуудад ном айлдаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?