Бурхан багшийн айлдсан 84000 цогц судрыг төгс эзэмшиж Типитакадхара цолыг хүртсэн Их бандида Типитакадхара Угандхамала хуврага манай улсад энэ өдрүүдэд айлчилж байна. Энэ их хуварга Монголын Випашяна бясалгалын Дхамма Махаана төвийн урилгаар 2017 оны 6-р сарын 26-наас 7-р сарын 5-ны хооронд Монгол оронд залраад байгаа билээ. Өчигдар буюу балжинямтай билэгт өдөр Мьянмар улсын их мэргэн хувраг Гандхамала Дхамма Махаана төвийн шав тавьж цугларсан олонд ариун сургаалиа айлдлаа.
Бирм улсад Бурханы айлдсан Ганжуур Данжуурын судруудыг бүхлээр нь төгс судалж цээжлэн тогтоож Типитакадхара цол хүртсэн хувраг 20-21-р зуунд Бирм улсад 13 гарсан бөгөөд тэднээс өнөө үед Бирм оронд алдаршсан их хувраг бол Их бандида Типитакадхара Гандхамала хувраг юм. Тэрээр Ганжуур Данжуурын судруудыг бүхлээр нь төгс судалж цээжлэн тогтоосон 9 дахь Типитакадхара цолтон юм.
Их бандида Типитакадхара Угандхамала хуврага өнөөдөр Бакула багшийн Бэтүв хийдэд "Винайн ёс болон Винайн аймаг" сэдвээр сүсэгтэн болон лам хуврагуудад ном айлдаж байна.