МОТОЦИКЛЬТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОГЧДОД АНХААРУУЛЖ БАЙНА

2017-06-29  

Сүүлийн жилүүдэд иргэд тэр дундаа залуучууд хоёр болон дөрвөн дугуйт мотоциклийг ихээр унаж хэрэглэх болсон. Зарим иргэдийн хувьд мопед, мотоциклийг тээврийн хэрэгсэл биш гэх буруу бодол ч байдаг. Гэтэл МУ-ын Замын хөдөлгөөний дүрэмд

  1. “Механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл,
  2. Мопед гэж 50 см3-ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл,
  3. Мотоцикль гэж шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна” гэж заасан байдаг.

Мөн мотоциклийг 18-аас дээш насны, “А” ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох дүрэмтэй юм. Мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцогч нь хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй бөгөөд зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй болсон тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон байдаг.

Улсын хэмжээнд 2017 он гарсаар эхний 5 сарын байдлаар мотоцикльтой холбогдсон осол нийт 44 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 12 нь нийслэлд, 32 нь орон нутагт үйлдэгдэж, ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 32 хүн ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн харамсалтай үзүүлэлт байна.

Иймд жолооч та мотоцикль жолоодохдоо дүрмээ баримтлан бусад хөдөлгөөнд оролцогчдыг хүндэтгэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?