“ГОВЬ” КОМПАНИ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЖ, 16 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ

2017-06-29  

 

“Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагыг хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн байна. Энэ үеэр “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгой байдлын албаны албан хаагчид маань гал түймрийг цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсгийг галд автуулалгүй, галын аюулыг хохирол багатай даван гарахад ихээхэн хувь нэмрээ оруулсан. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гал түймрийн голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан та бүхэнд гүн талархлаа илэрхийлж “Говь” ХК-ийн хамт олноос 16 сая төгрөгийг хандивлаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байгаа танай байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр хариу талархалаа илэрхийлээд “Монгол Улсын үндэсний томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаад баяртай байна. Та бүхний сэтгэлийн хандив нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх багаж, техник хэрэслийг нэмэгдүүлэхэд нэмэр тустай байх болно.

Танай хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцлов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?