ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2017-06-30  

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 129 дүгээр тушаалаар  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, "Төрийн өмчийг 2017-2020 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах  ажлын хэсгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас байгуулсан.

Уг ажлын хэсгийнхэн 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө танилцуулж, санал авах уулзалт хийж байна.

Орон нутгийн өмчийн газрынхан уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орон нутагт тохиолддог бэрхшээл болон тулгамдсан асуудлын талаар оруулах санал гаргаж байна. Ажлын хэсэг нь цаашид бусад орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцох юм гэж ТӨБЗГ мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?