ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ 3 САРЫН ДОТОР МАРТДАГ УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТАЙ БОЛЖЭЭ

2017-06-30  

Өчигдөр Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороогоор нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн. Тус хуулийн төсөлд тэтгэврийн насыг бууруулах болон иргэд өөрсдийн сонголтын үндсэн дээр тэтгэвэрт гарах боломжийг тусгасан байна. Тодруулбал улсад 30-35 жил ажилласан бол шууд тэтгэвэрт гарах боломжийг нээн өгч байна.

Харин засгийн газрын загасны ой санамжийг УИХ-ын гишүүн Чинзориг шүүмжлэв. Уншигч та бүхэн санаж байгаа бол одоогоос 3 сарын өмнө Засгийн газар ОУ-ын валютын сангийн шаардлагын дагуу тэтгэвэрт гарах насыг 65 болгон нэмэх тухай зарлаж нийгэмд талцал маргаан үүсгэж байсан. Гэтэл одоо эдийн засаг дээрдсэн гэдэг үгээр ам таглаж, тэтгэврийн насыг бууруулах тухай ярьж байна. УИХ-д орж ирсэн хуулийн төслөөр бол жишээ нь  : 20 настайгаасаа улсад 30 жил ажилласан хүн 50 насандаа тэтгэвэрт гарч болох ажээ. Товчоор бол одоо ЗГ ард иргэдийнхээ үгийг сонсч, гаргасан шийдвэрээсээ буцаж, тэтгэврийн насыг бууруулахаар болж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулинд тэтгэврийн насыг бууруулах талаар нэг ч үг байхгүй юм байна. Харин ЗГХЭГ-ын дарга Мөнхбат энэ хуулийг эхлээд хэлэлцээд хойноос нь харьяа яам нь тэтгэврийн хууль хөдөлмөрийн хуулийг оруулж ирнэ гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл эрх баригч Ардын нам дахин сонгуулийн санал хураалтын босгон дээр ард иргэдэд таалагдах шийдвэрийг эхнээсээ гаргаж байгаа нь энэ бололтой. Тэтгэврийн насыг нэмнэ, бууруулна гэж хэдэн удаа ард иргэдээрээ наадах юм бол. Тэтгэврийн насыг бууруулах нь нэг талаар иргэдэд ээлтэй шийдвэр боловч манай нийгмийн даатгалын сан энэ ачааллыг одоо даахгүй гэдгийг хэдхэн сарын өмнө эрх баригч намын гишүүд ярьж байсан санагдана.

 

 

О.БЯМБАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ТОГЛОЧИХ ЮМАА. 2017-06-30
Иргэн:Сонгууль дуусна. Энхболд ялагдана. ДАХИАД хуулиа еерчлене учир нь сонгуулийн худлаа амлалт. Vнэн хэрэгтээ давхар заль явагдаж байна. Хуучин 20 жил ажиллаад 55 нас хvрээд тэтгэвэр тогоолгохдоо 20 иос илvv жилvvдэд нь жил тутам 1,5 хувийн нэмэгдлийг vндсэн тэтгэвэр дээр нь бодож олгодог аргыг устгачихаар тэтгэвэрийн хэмжээ буурна нэмэгдэхvvний байрыг солиход нийлбэрийн чанар солигдохгvй гэсэн математик аргыг хэрэглэж байгаа юм. Зевхен хvмvvсийн тархийг угааж байгааг ойлго!!!!! Ер нь Одоогийн УИХ бол 60 тэрбумаар ард тvмний саналыг луйвардаж авсан хууль бус хууль тогтоох дээд байгуул**** учраас хууль гаргаж чаддаггvй ЧАДАМЖГVЙ тер. 2017-06-30
Хулхи:Энэ бол сонгуулийн шоу шүү дээ. Энхболд **** гарах гэж янз бүрээр үзэж байна 2017-07-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?