НЭГДСЭН ХУРАЛДАНААР НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

2017-06-30  

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд нийслэлийн эрх зүйн байдлыг онцгойлон авч үзэх цаг нь болсныг хэлцгээж, хуулийн төслөөр өөрсдийн саналыг хэлж байсан. Томоохон дүүргүүдийг дагуул хот болгон хөгжүүлэх, статусыг өөрчлөх, нийслэл, дүүргийн дүрэм журам, төсөв санхүүг илүү тодорхой болгоё гэх зэргээр тодорхой саналууд хэлж байсан юм.

Энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Улаанбаатар хот удирдлагын хувьд ямар байх, дагуул хот ямар түвшинд хөгжсөн байх ёстой юм, нийслэл хот, дүүрэг, хороо ямар чиг үүрэгтэй байх ёстой гэдгийг нарийвчлан тусгаж өгсөн. Улаанбаатар хотод байгаа төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын менежментийг сайжруулах, хот өөрөө орлогоо олдог байх, хот өөрөө үнэт цаас гаргадаг байх гээд олон зохицуулалтыг хуулийн төсөлд тусгаж өгчээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?