Д.АМАРТҮВШИН, Д.СУМЬЯА НАР МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-06-30  

Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулж буй дэлхийн чансааны оноо олгох Хөх хотын Гранпри тэмцээний эхний өдрийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө.  Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60,60 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд явагдсан юм. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д “А” хэсгийг тэргүүлэн барилдсан МУГТ Д.Амартүвшин хагас шигшээ барилдаанд Оросын Роберт Мшидобазег ялж шигшээд шалгараад Японы Шишимэд хожигдож хүрэл медаль хүртлээ. Тэрээр БНХАУ-ын гранприд гуравдах удаагаа шигшээд шалгарч буй нь энэ юм. Энэ жинд хүч үзсэн Дэлхийн аварга Г.Болдбаатар Роберт Мшидобазед хожигдож дагах тойрогт орж Чехийн Патриков, Оросын Огузов нарыг ялж хүрэл медаль хүртсэн байна.

66 кг-ын жинд хүч үзсэн Ё.Басхүү энэ өдөр шилдэг барилдаан үзүүлж хүрэл медалийн төлөө Японы Такожог цэвэр ялсан юм. Харин Азийн аварга Д.Алтансүх медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд Японы Хашигучид ялагдаж тавдугаарт орсон.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д жин өгсөж хүч үзсэн МУГТ М.Уранцэцэг хагас шигшээ барилдаанд Канадын тамирчин Гуйкад хожигдож хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Уан Жи Ёог өчих мэхээр цэвэр хожсон юм. Энэ жинд хүч үзсэн Ч.Аззаяа хэсгийн аварга болсон ч Ардчилсан Солонгосын Рим, БНХАУ-ын Ши Уан нарт хожигдож тавдугаар байр эзэллээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг хүч үзсэн МУГТ Д.Сумьяа шигшээ барилдаанд Момо Томаокид нэмэлт цагт торгуулиар хожигдож мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэмцээн маргааш эрэгтэйчүүдийн 73, 81, 90кг, эмэгтэйчүүдийн 63, -70кг-ын жингийн барилдаануудаар үргэлжилнэ.

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?