“ИРГЭДИЙГ ГАМШГААС ХАМГААЛАХ, ДАДЛАГА СУРГАЛТЫН ЦОГЦОЛБОР” ТӨВ НЭЭГДЛЭЭ

2017-07-03  

Аймгийн Онцгой байдлын газраас санаачлан байгуулж буй “Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор төв нээлтээ хийлээ.Уг төв нь дөрвөн давхар барилгын стандартаар баригдсан бөгөөд 1-р давхарт утааны камер, 2-р давхарт Газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх, гарах аргад суралцах танхим, 3-р давхарт Аврах дэр ашиглан аврах ажиллагааг зохион байгуулан буулгах танхим, 4-р давхарт  аврах хоолой ашиглан авралтын үйл ажиллагаа явуулах зэрэг үндсэн аврах ажиллагааны танхимуудтай юм. Үүнээс гадна байгууламжийн гадна хойд ханыг ашиглан уул нуруу байгалийн хүндрүүлсэн нөхцөлд аврах ажиллагаа явуулах дадлага сургуулилт хийх зориулалттай авиралтын ханан хадыг байгуулж байна.

Энэхүү төв нь ашиглалтад орсноор ирээдүй болсон үр хүүхдүүд оюутан сурагчид, гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах чадвар мэргэжлийг бататгаж дадал хэвшил олгох ач холбогдолтой юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?