ТОРГУУЛЬ ОНОГДУУЛСНААР СЭТГҮҮЛЧИЙН АМЫГ ҮДЭХ, СОНИН, ТЕЛЕВИЗИЙН ҮҮД ХААЛГЫГ НЬ БАРИХ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН

2017-07-03  

Эрх баригчид хуулийг өөртөө зориулж гаргадаг болсоор удав. Хууль батлах тоолондоо эрх ашигаа хамгаалсан, сонирхолоо суулгасан заалт оруулдаг болсон. Нийгэмд ийм шүүмжлэл газар авсан. Өршөөлийн хууль, сонгуулийн хууль, гадаадын хөрөнгө оруулалт, татварын хууль гээд аль ч хуулийг аваад үзсэн болно. Татвараас өршөөх хуулийг өөрсдөдөө, татвар авах хуулийг ард иргэддээ зориулдаг гэдэг шүүмжлэл үнэний ортой. Ард иргэдэд ээлгүй ийм л нэг үнэр танар УИХ-ын танхимаас сүүлийн жилүүдэд ханхлах болсон. Ард иргэд ч дуугарч чадахгүй. Дуугарах учраа ч олохгүй. Тэгвэл ниймийг доргиох чадалтай гэгддэг Монголын Хэвлэл Мэдээллийн Байгууллагууд ч дэндүү арчаагүй загнав. Тэд тэмцэгч биш, тэмцэж байгаагүй, нэгдэж тэмцэж чадахгүй гэдгээ Зөрчлийн хуулийн заалтанд ялагдсанаар харууллаа. Тал талд л хэсэг бусгаараа өөг цөөг дуугарч байснаас нэгдэж, нэг гарт зангидагдаж тэмцлээ ялалтад хүртэл удирдаж чадсангүй гэдэг дүгнэлтийг хийж сууна. Ёстой л тэмээн тэргэнд дайруулж амь насаа алддаг нэг сүүлтэй, олон толгойтой могойн үлгэрийг санагдууллаа.

Энэ өдрөөс эхлэн Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг Зөрчлийн хуулийн ганцхан заалтаар далайлган сүрдүүлэх боломжтой боллоо. Хэвлэл мэдээллийн байгууллагын онцгой эрх, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдлаа гэж гомдоллох эрхгүй үлдэцгээв. Улс төрчид ялж, сэтгүүлчид, тэдэнтэй хамт чөлөөт ард иргэд ялагдав. Сэтгүүлчид ялагдлаа зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ бууж өгч болохгүй. Ялагдлаа гээд, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэдийн дуу хоолой болох, шүүмжлэлт, эрэн сурвалжилсан нийтлэлээ үргэлжлүүлэхээ зогсоох эрх сэтгүүлчдэд байхгүй. Сэтгүүлчид цагаан тугаа өргөж бууж өгвөөс ард иргэд хаачих билээ гэдгийг санах учиртай. Хуулийн заалтанд хавчигдалгүй, Монголд хараат бус , бие даасан хэвлэл оршин тогтнож байна гэдгийг яруу тодоор тунхаглахын төлөө дахин нэгдэж, тэмцэцгээе гэж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг уриалья. Аналист Ц.ЭНХБАТ

ТОРГУУЛЬ ОНОГДУУЛСНААР СЭТГҮҮЛЧИЙН АМЫГ ҮДЭХ, СОНИН, ТЕЛЕВИЗИЙН ҮҮД ХААЛГЫГ НЬ БАРИХ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН Эрх баригчид хуулийг өөртөө зориулж гаргадаг болсоор удав. Хууль батлах тоолондоо эрх ашигаа хамгаалсан, сонирхолоо суулгасан заалт оруулдаг болсон. Нийгэмд ийм шүүмжлэл газар авсан. Өршөөлийн хууль, сонгуулийн хууль, гадаадын хөрөнгө оруулалт, татварын хууль гээд аль ч хуулийг аваад үзсэн болно. Татвараас өршөөх хуулийг өөрсдөдөө, татвар авах хуулийг ард иргэддээ зориулдаг гэдэг шүүмжлэл үнэний ортой. Ард иргэдэд ээлгүй ийм л нэг үнэр танар УИХ-ын танхимаас сүүлийн жилүүдэд ханхлах болсон. Ард иргэд ч дуугарч чадахгүй. Дуугарах учраа ч олохгүй. Тэгвэл ниймийг доргиох чадалтай гэгддэг Монголын Хэвлэл Мэдээллийн Байгууллагууд ч дэндүү арчаагүй загнав. Тэд тэмцэгч биш, тэмцэж байгаагүй, нэгдэж тэмцэж чадахгүй гэдгээ Зөрчлийн хуулийн заалтанд ялагдсанаар харууллаа. Тал талд л хэсэг бусгаараа өөг цөөг дуугарч байснаас нэгдэж, нэг гарт зангидагдаж тэмцлээ ялалтад хүртэл удирдаж чадсангүй гэдэг дүгнэлтийг хийж сууна. Ёстой л тэмээн тэргэнд дайруулж амь насаа алддаг нэг сүүлтэй, олон толгойтой могойн үлгэрийг санагдууллаа. Энэ өдрөөс эхлэн Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг Зөрчлийн хуулийн ганцхан заалтаар далайлган сүрдүүлэх боломжтой боллоо. Хэвлэл мэдээллийн байгууллагын онцгой эрх, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдлаа гэж гомдоллох эрхгүй үлдэцгээв. Улс төрчид ялж, сэтгүүлчид, тэдэнтэй хамт чөлөөт ард иргэд ялагдав. Сэтгүүлчид ялагдлаа зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ бууж өгч болохгүй. Ялагдлаа гээд, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэдийн дуу хоолой болох, шүүмжлэлт, эрэн сурвалжилсан нийтлэлээ үргэлжлүүлэхээ зогсоох эрх сэтгүүлчдэд байхгүй. Сэтгүүлчид цагаан тугаа өргөж бууж өгвөөс ард иргэд хаачих билээ гэдгийг санах учиртай. Хуулийн заалтанд хавчигдалгүй, Монголд хараат бус , бие даасан хэвлэл оршин тогтнож байна гэдгийг яруу тодоор тунхаглахын төлөө дахин нэгдэж, тэмцэцгээе гэж сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг уриалья.

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?