Ч.СОДНОМЦЭРЭН: СОНГУУЛЬ, СОНГОГЧИД ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН

2017-07-03  

Зарим улс төрийн хүчин сонгуулийн байгууллагад нөлөөлөх гэж оролддог байсан бол одоо сонгогчдод нөлөөлөх гэж оролдох боллоо. Энэ бол бүтэхгүй хийгээд явуургүй, хууль бус оролдлого юм. Сонгууль, сонгогчид хуулиар хамгаалагдсанбайгаа гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр анхааруулж хэллээ.

Мөн тэрээр энэ сарын 7-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажил  бүрэн  хангагдаад байна. Сонгуулийн хороод шахуу төлөвлөгөөтэй ажилласан гэдгийг дурьдав.

Өнөөдөр болсон Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын дүнг хуульд заасны дагуу сонгуулийн төв байгууллагад нэн даруй дамжуулж хүргүүлэх үүргийг бүх аймаг, нийслэлийн дүүргийн сонгуулийн хороодод  өгсөн  гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн  тэмдэглээд Ерөнхийлөгчийн сонгуулийн  хоёр дахь санал хураалтад сонгогчдыг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл хийсэн Баян-өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга Д. Аманбек  санал хураалтын өдөр зарим хэсгийн санал хураалтын дүн мэдээ хоцорсон явдлыг цаг агаарын хүнд нөхцөл байдал, зарим хэсгийн алслагдсан  байршил, сүлжээ муу ажиллаж байсан зэргээс шалтгаалсан  гэдгийг танилцуулав. Түүнчлэнгар тооллогын  дүн нь  санал тоолох төхөөрөмжөөр хийсэн тооллогын дүн мэдээтэй  нэг ч зөрөөгүй гэдгийг Баян-өлгий аймгийн Сонгуулийн хорооны дарга мэдэгдлээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?