ГОЛД ЖИВЖ БАЙСАН 11 НАСТАЙ ХҮҮХДИЙГ АВАРЛАА

2017-07-03  

Нийслэлийн Онцгой байдлын газраас гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байгаа билээ.

Тус завьт эргүүлийн бүлэг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хорооллын харалдаа Туул голд хүүхэд усанд живж байхтай таарч, шуурхай ажиллан хүүхдийг уснаас гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн амь насыг нь авран хамгааллаа.

Тухайн хүүхэд нь 11 настай эмэгтэй хүүхэд байсан бөгөөд биеийн байдал нь хэвийн болсны дараа эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?