З.НАРАНТУЯА: УЛС ОРНЫГ ХЭНД ӨРӨНД УНАГАВ ГЭДГИЙГ БОДИТОЙ ТОО, БОДИТОЙ ДҮГНЭЛТ ДЭЭР НЭЭЛТТЭЙ ЯРИХ ЁСТОЙ

2017-07-04  

Нэгэнт хариуцлага тооцох тухай ярьж байна. Хэн буруутай юм бэ? АН-ыг буруутгаж байна. Гэм буруутай хүмүүсийг шүүх цагдаад шилжүүлье, үрж зарсан хөрөнгө мөнгийг нь эргүүлэн төлүүлье гэж ярьж байна. Нэгэнт хариуцлага тоооцох гэж буй юм бол зөвхөн нэг намд үүрүүлэх учиргүй. Алдсан зүйл байна. Тэр алдаагаа, АН, Хамтарсан Засгийн үед, МАН дангаараа засаг барих үед гэж нэгбүрчилэн ялгаж салгах ёстой. Улс орныг хэн өрөнд унагав, хэн хэний ямар ямар компани зээл авчихаад төлөхгүй байна гэдгийг бодитой тоон дээр, нэр устай нь ярих ёстой. Гарамжав гишүүний Монполимет ХХК, Номтойбаяр гишүүний Монголын Алт компани зээл авсан. Энержи ресурс компани улсад зарсан замаа буцаагаад авчих хэрэгтэй. Бурууг зөвхөн АН руу чихэх нь зөв хандлага биш. Буруу зүйл ч байгаа байх. Хүний, өөрийн гэхгүй зарчмын дагуу л хандах ёстой.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?