ЧӨЛӨӨТИЙН ТАМИРЧИД ХӨЛӨНБУЙРЫН ДЭВЖЭЭНЭЭС ЕСӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-07-04  

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод насанд хүрэгчдийн “Барга хот-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо. Монгол, БНАСАУ, ОХУ, БНХАУ гэсэн дөрвөн орны 200 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас 22 тамирчин эх орноо төлөөлөн оролцож хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Ц.Цогбадрах, 74 кг-д Б.Бямбадорж нар мөнгө, 57 кг-д Г.Отгонбаатар , Б.Түмэнцогт, 74 кг-д Б.Батсүх, 86 кг-д Б.Өлзийсайхан , 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д Д.Эрдэнэтулга, эмэгтэйчүүдийн 69 кг-д М.Хишигмаа нар тус бүр хүрэл медаль хүртэв. Монголын багийг ахалж, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр, дасгалжуулагчаар МУГД Ц.Баярсайхан (Хасу-Мегастарс), спортын мастер Ч.Пүрэвбаяр (Арслан), шүүгчээр М.Баярсайхан, Л.Жаргалсайхан нар явсан юм.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?