ГУТОТС-ЫН УЛААНБААТАР БҮСИЙН 2017 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2017-07-04  

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улаанбаатар бүсийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээнд өнөөдөр Баянхошууны сургалтын цогцолборт эхэллээ. Тэмцээнд Улаанбаатар бүсийн “Гандуулга” клубын 16 багийн 120 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Тус тэмцээн нь гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд олон нийтэд сурталчлах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Тэмцээн маргааш үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?