ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙНХАН ТУЛГАМДСАН АСУУДЛАА ЯРИЛЦЛАА

2017-07-04  

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба санаачлан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ, ОСНААУГ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгээр хот, нийтийн аж ахуйн чиглэлээр тусгай зөвшөөрөл өгдөг төрийн байгууллага болон энэ салбарт ажилладаг хувийн хэвшлийнхний өмнө тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааг ярилцсан юм. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдсан асуудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан шийдвэрлэнэ. Нийслэл дэх орон сууцны хэмжээнд гарч буй олон учир дутагдалтай асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалтаа тодорхой болгох, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг улс, нийслэлийн төсөвт тусгуулах, Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, хувийн хувшлийн байгууллагуудаа төрийн зүгээс дэмжиж ажиллая гэсэн зорилготойгоор энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” хэмээлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Хэлэлцүүлэг өргөн хүрээтэй, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Орон сууц нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь нүдэнд харагддаггүй ч хүнд хүрч байдаг онцлогтой” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?