ОРХОН, СЭЛЭНГЭД ОСОЛДСОН ИРГЭДИЙН ДИЙЛЭНХ НЬ УЛААНБААТАР ХОТ БОЛОН БУСАД АЙМГААС АМАРЧ ЗУГААЛЖ ЯВСАН ИРГЭД БАЙНА

2017-07-04  

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны эхний 07 сарын байдлаар гол нуурын усанд унаж, осолдсон 3 удаагийн золгүй тохиолдолоор нийт 6 иргэн амь насаа алдаад байна.

Тэрчлэн Сэлэнгэ аймгийн Орхон гол, Сэлэнгэ мөрөнд осолдож амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас амарч зугаалж явсан иргэд байна. Тухайн иргэд тус орон нутгаар урсан өнгөрч буй гол, мөрний гүний хэмжээг мэдэхгүй, усанд орж болохгүй тухай анхааруулсан самбар, тэмдэглэгээг тоогоогүй, замдаа болон голын эрэг дагуу архидан согтуурсан байдалтай үедээ усанд орсон зэргээс эдгээр усны осол үүдэлтэй юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Иймд, иргэд та бүхэн

  1. Амарч зугаалж явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
    2. Замд явах үедээ гол нуурын эрэг дээр зогсож сэрүүцэх зорилгоор гол нуурын эрэг дээрээс тонгойж толгой болон малгай бусад зүйлээ норгохдоо халтирч усанд унахаас болгоомжилж аюулгүй байдлаа хангах,
    3. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байх,
    4. Бусдадаа тавих хяналтаа нэмэгдүүлэх, хэлж зөвлөж байх,
    5. Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
    6. Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?