МЭТГЭЛЦЭЭНИЙ СУРГУУЛИЛТЫН БИЧЛЭГ НУУЦ ЗҮЙЛ ҮҮ?

2017-07-05  

 Энэ нууц уу ? Нууцлах ёстой юу? гэвэл нууц, нууцлах ёстой. Яагаад гэвэл өрсөлдөгчөө ялах эцсийн тактикыг тэнд боловсруулдаг. Нэр дэвшигчийн зогсох, хөдлөх, мэндлэхээс өгсүүлээд бүгдийг дахин дахин сургуулилдаг. Өрсөлдөгчтэйгээ бие хаагаар ойролцоо, хэл яриа нь дөхүү тийм хүнийг ПИАР-ын баг сонгож дублёр хийлгэдэг. Болзошгүй бүхий л асуултыг урьдчилан тооцож бэлддэг. Давуу болон сул тал үүсгэх асуултад юу гэж хариулах, хариулахдаа биеэ хэрхэн авч явж, үзэгчидтэй хэрхэн бие болон харцаараа харьцахыг ч мөн дасгал сургуулилтандаа оруулдаг. Ямар өнгийн пиджак, цамц, зангиа өмсөж зүүхийг ч зөвлөдөг. Өрсөлдөгчийнхээ өмсөх хувцсыг ч мөн тооцдог. Алхаа гишгээ, хөдөлгөөн бүр нь чухал учир бэлтгэл сургуулилтанд ач холбогдол өгдөг. Ингэж ч ирсэн, ингэх ч болно, цаашдаа. Баттулга ч мөн адил сургуулилт хийсэн гэдэгт итгэнэ. Гэтэл сошиал ертөнцөөр Энхболдын мэтгэлцээнд бэлдсэн бичлэгийг цацаж эхлэв. Нэгэнт хэргээ өнгөрөөсөн гээд бичлэгийг олон нийтэд ил болгож болох уу? гэдэг тухайн нэр дэвшигчийн ПИАР компанийн л эрхийн асуудал. Хэрэггүй болсон гэж үзэж буй бол дэлгэж болно. Одоогийн нөхцөлийг харвал Энхболд болон түүний багаас өөрсдөө санаачлан дэлгээгүй, өрсөлдөгч талаас бичлэгийг нь "гартаа оруулж", өөрийн нэр дэвшигч Х.Баттулгад ашигтай хувилбараар цацаж буй нь илхэн. Ерөнхийлөгчийн олон сонгуулийг үзэж өнгөрүүлсэн ч өнөөг хүртэл ийм үйл явдалтай учирч байсангүй. Өмнө нь ерөнхийлөгчийн сонгууль 6 удаа болж л байсан. Очирбат- Түдэв нар анхны мэтгэлцээнийг нээж байсан. Дараа нь Багабанди- Очирбат- Гомбожав, Багабанди- Эрдэнэбат- Дашням, Н.Энхбаяр- Энхсайхан- Жаргалсайхан, Н.Энхбаяр-Элбэгдорж, Элбэгдорж- Удвал- Бат-Эрдэнэ гээд мэтгэлцээнүүд үргэлжилсэн. Хамгийн сүүлд М.Энхболд- Ганбаатар-Баттулга нар мэтгэлцсэн. Энэ олон мэтгэлцээнээс ил болсон нь ганцхан. Энэ бол Х.Баттулга- М.Энхболд- С.Ганбаатар нарын оролцсон мэтгэлцээн. Гэхдээ цацаж түгээсэн хэлбэрийг нь ажвал, М.Энхболдыг хараар будах, гутаах чанар агуулж байна гэж хөндлөнгийн шинжээч дүгнэжээ. Асуудал энэ бичлэгийг хийсэнд биш, яах гэж гартаа оруулав, яах гэж, ямар зорилгоор дэлгэв гэдэгт оршино. Энэ сонгуулийн онцлог нь хар пиараар дүүрэн, бие биенээ дэндүү гутаан доромжилсон шинж чанартай байна гэсэн дүгнэлттэй санал нэгдэж байна. Сонгуулийн маргааш ердийн амьдрал эхэлнэ. Бие биенийхээ нүд рүү дальдрахгүй харах ёс зүйтэй өрсөлдөцгөө гэж нэр дэвшигчдэд хандаж хэлье.

 

АНАЛИСТ Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:хэхэхэ,тавчдаад чи бүр үхмээр байна уу.чамаас бусад нь бас чам шиг гөлөг болмоор байна уу.битгиы горьд доо. 2017-07-06
ёс зүйгүй байнаа:Ер нь мэтгэлцээнд бэлтгэх нь юу нь буруу байгаа юм Гагцхүү түүнийг нууцаар бичиж тараасан нь л дэндүү ёс зүйгүй байна даа 2017-07-06
зочин:сарандаваад итгэдэг хүмүүст ухаантай хариулт хэрэггүй гэж өнөө ард түмэн гээд л хайр зарлаад байсан ми овогт хэнэггүй ярьж байгаа нь л гол шүү дээ 2017-07-06
зочин :мэтгэлцээнд бэлдэж л таарааш дээ. юу нь тийм нүд орой дээр гаргахаар байгаан бэ. Баттулгын **** хүүхдийн нэрийг хэлсэнд шаралхаад байгаа муу. Эцэг нь хэлэхгүй байхад нэрийг нь тааварласан л байна, болохгүй нь юу вэ. баттулга байтугай их 7 францын ерөнхийлөгч өөрөөсөө өчнөөн эгч эхнэрийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж, ард түмнээсээ нуугаагүй. гэтэл баттулга нэг их монголчууд алан хядагч аятай аюулгүй байдлыг нь бодож байна гээд нууцалсан, ард түмнээ итгээгүй тэр байтугай аюултай этгээдүүд мэтээр үзсэн. ийм байж энэ улсын ерөнхийлөгч эцэг байна гэж яаж санаанд нь багтаад байнаа. Зөвхөн Монголыг тонож цөлмөж өөрөө хагартлаа харма****ын тулд. хагарна даа чи 2017-07-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?